С.Одонтуяа: Хүүхдийг цахим орчинд хамгаалах хууль хэрэгтэй

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяагийн санаачилгаар  НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран өчигдөр /2021.11.19/ “Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баярсайхан, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, БШУЯ, ГБХЗХГ-ын Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, СЭМҮТ зэрэг байгууллагуудын төлөөлөл болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд оролцов. Хэлэлцүүлэг нь манай улсын  интернэт хэрэглээ эрс нэмэгдэж, цахим орчинд хүүхдүүд ихэнх цагийг өнгөрүүлж байгаатай холбогдуулан цахим орчинд хойч үeэ хамгаалах, зөв зохистой интeрнэт хэрэглээнд төлөвшүүлэхэд олон нийт, эцэг эхчүүд, төрийн болон иргэний байгууллагуудыг анхаарч ажиллахад нөлөөлөх, цахим орчны хор уршгаас хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл, арга замыг хамтдаа тодорхойлж, хэрэгжүүлэх, эрх зүйн … Continue reading С.Одонтуяа: Хүүхдийг цахим орчинд хамгаалах хууль хэрэгтэй